Wednesday, October 29, 2014

“АНГЛИ ХЭЛНИЙ ҮГИЙН САН” ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ


Мэргэжлийн индекс:D141200
Хичээлийн код: Eng 338
Кредит: 2
Хамрах хүрээ: МАХ-3 ангийн оюутнууд V,VI улиралд судална.
Судлах цаг: 96 цаг                         семинар: 64                бие даах цаг: 32
Босоо тэнхлэгээр:
  • Сургалтын өмнө
  • Сургалтын дараа: Англи хэлний зэрэгцүүлсэн хэлзүй, яриа бичгийн дадлага, эсээ бичлэг, англи америк орон судлал, монгол хэлний утга судлал, эх судлал, түүхэн хэл шинжлэл
Хичээлийн зорилго:
  • Англи хэлийг судалж буй мэргэжлийн ангийн оюутнуудад англи болон монгол  хэлний онолын мэдлэг дээр нь тулгуурлан англи хэлний үгийн сангийн нэгж болох үг, түүний бүтэх арга, үгийн олон утга, салаа утга,  ижил, ойролцоо, эсрэг нэрийн талаар мэдлэг эзэмшүүлэх, тэдгээрийг өгүүлбэрээс зөв таних, хэрэглээ болгох чадвар төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.
Агуулгын хүрээ:
  • Англи хэлний үгийн бүтэц, үгийн сангийн нэгжүүд, ижил, ойролцоо, эсрэг нэр, нийлмэл нэр үг, тэмдэг нэр, хэлц үйл үг
Эзэмших мэдлэг, чадвар:

  • Англи хэлний үгийн сангийн  нэгжийн талаар онолын мэдлэгтэй болно. (тэмдэглэл хөтлөх)
  • Үгийн олон салаа  утгыг өгүүлбэрт зөв  хэрэглэх, тэдгээрийг ялган таних чадвартай болно. (тодорхой эхүүд дээр ажиллах)
  • Үгийн баялагаа нэмэгдүүлэх, мэргэжлийн үг хэллэг, нэр томъёог цээжлэх, яриандаа хэрэглэх  чадвартай болно. (500-600 орчим үг)

No comments:

Post a Comment