Wednesday, October 29, 2014

АНГЛИ ХЭЛ-2 ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

АНГЛИ ХЭЛ-2 ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ

English -II
Индекс .....201.Код ....... Eng 111Кредит ......2
Хамрах хүрээ ........ХБ2. Судлах улирал  III IV .
Нийт судлах цаг .......64
                      Үүнээс:  Лекц: 0   Дадлага:64   Бие даалт: 0
Энэ стандартыг судлах оюутны зорилгыг тодорхойлуулж бичүүлнэ. Үр дүнг тооцно.
Зорилго:
Ø  Англи хэлээр  сонсох, ярих, унших, бичих гэсэн 4 үндсэн чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ бусад дэд чадваруудыг хөгжүүлэхэд энэ хичээлийн зорилго оршино. Хувь хүн,сургууль, олон нийт, хэл бичгийн  багш мэргэжлийн онцлог, нийгмийн амьдрал сэдвийн хүрээнд оюутнуудыг санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, уншсан сонссон зүйлдээ тулгуурлан тухайн сэдвийн хүрээнд эрэмбэ дараа, логик бүтцийг хадгалан ярих чадвартай болгохын тулд заах аргын болон практик арга барилуудыг өргөнөөр ашиглаж сургана.
Хичээлийн залгамж холбоо:
Ø  Хэвтээ тэнхлэгээр:сурган хүмүүүүлэх зүй, хүүхдийн хөгжлийн сэтгэл зүй
Ø  Босоо тэнхлэгээр: Өмнөх залгамж холбоо: Англи хэл1,
                               Дараах залгамж холбоо: Англи хэл 3
Үнэлгээ:
Ø  Хэлэхүйн үйл ажиллагаа бүрээр эзэмших мэдлэг, чадварыг тусгайлан боловсруулсан жишиг даалгаврыг гүйцэтгүүлж үнэлнэ.
Хичээлийн агуулга:/хувь хүн, сургууль, олон нийт, хэл бичгийн багш мэргэжлийн онцлог,  нийгмийн амьдрал сэдвийн хүрээнд/

Хэлэхүйн үйл ажиллагаа
Оюутны эзэмших мэдлэг
Оюутны эзэмших чадвар
1
Сонсох үйл ажиллагаа
Хувь хүн, сургууль, олон нийт, хэл бичгийн  багш мэргэжлийн онцлог,  нийгмийн амьдрал сэдвийн хүрээнд түгээмэл хэрэглэгддэг үгс.  Холбоо үгийн тухай ойлголт. Өгүүлбэрийн өргөлтийн тухай үндсэн ойлголт.
Ø  Холбоо үг,өгүүлбэрийн утга санааг ойлгох.
Ø   Сонссон сэдвээс гол болон туслах санааг ялгах.
Ø  Үг, өгүүлбэрийг хам сэдвийн хүрээнд ойлгох.
2
Ярих үйл ажиллагаа
Ярианы хэлний онцлог, хэрэглээний тухай үндсэн ойлголт. Бичгийн хэлний онцлог, хэрэглээний тухай үндсэн ойлголт.
Ø  Өөрийн санаа бодлоо цэгцтэй илэрхийлэх.
Ø  Өөрийн боловсруулсан мэдээлэл болон баримт нотолгоонд тулгуурлан ярих чадвар эзэмших
Ø  Хэлзүйд мэдлэгтээ тулгуурлан дараах 10 сэдвийн хүрээнд ярих, асүуултанд хариулах
-       My country
-       About my family
-       My typical day
-       My favorite movie
-       My favorite book
-       The Mongolian script
-       About Soyombo script
-       Mongolian language development
-       Zanabazar
-       Teaching Mongolian language and Mongolian script
3
 Унших үйл ажиллагаа
Энгийн ба нийлмэл өгүүлбэр бүтэх арга.
Хувь хүн, сургууль, олон нийт, хэл бичгийн багш мэргэжлийн онцлог,  нийгмийн амьдрал сэдвийн хүрээнд хэрэглэгддэг үгс, тэдгээрийн дуудлага, үндсэн болон салаа утга.
Ø  Эхийн утга санааг ойлгох, дүгнэх, тайлбарлах.
Ø  Хэл бичгийн  багш мэргэжлийн талаар болон багшлахуйн талаар мэдээлэл олж авах
Дараах 6 сэдвийн хүрээнд 50-70 үгтэй богино хэмжээний өгүүллэг  уншиж өөрийн үгээр ярих
-       Reading books
-       Mongolian language
-       My future job
-       Usage of Mongolian script
-       How to speak perfect Mongolian?
-       Advice for Mongolian language speakers

4

Бичих  үйл ажиллагаа
Бичгийн харилцааны төрлүүдийн тухай үндсэн ойлголт.
/зохион бичлэг, албан ба албан бус захидал, ил захидал/
Хэлзүйн мэдлэгтээ тулгуурлан дараах 10 сэдвийн хүрээнд зохион бичлэг бичнэ.
-       My favorite writer
-       My favorite book
-       Book and writer
-       The most memorable moment in my life
-       My native town
-       My favorite holiday
-       The weather in Mongolia
-       My future job
-       English in our life
              Зохион бичлэг бичихдээ дараах чадваруудыг эзэмшсэн байна.Үүнд:
Ø  Санаа бодлоо бичгээр цэгцтэй илэрхийлэх. Зохион найруулж бичих./70-90 үг/.
Ø   Хэл зүйн мэдлэгээ оновчтой хэрэглэх.
Ø  Хэл зүйн дүрмийн болон найруулгын алдаагүй бичих

Төгсөв




No comments:

Post a Comment