Thursday, October 24, 2013

АНГЛИ ХЭЛ II ХИЧЭЭЛИЙН СТАНДАРТ



  Мэргэжлийн индекс: D 141100
  Хичээлийн код: Eng 111
  Кредит: 2
Хамрах хүрээ: Бага ангийн багшийн 2-р ангид “мэргэжлийн суурь” хичээл болгон III, IV улиралд судална.
  Судлах цаг: 144                  семинар: 64           бие даалтын цаг: 80           
 Хичээлийн залгамж холбоо:
Ø Босоо тэнхлэгээр:
Ø Сургалтын өмнөх: Англи хэл 1,
Ø Сургалтын дараах: Монгол хэлний найруулга зүй.
Ø Хэвтээ тэнхлэгээр: Монгол хэл, Математик, Монголын угсаатны зүй, Орон нутаг судлал, Түүхэн газарзүй

Хичээлийн зорилго:
Ø Бага ангийн багшийн ангийн оюутнуудад монгол хэл, найруулга зүй, математик зэрэг мэргэжлийн хүрээний тэр дундаа хүүхдийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн шинжлэх ухааны холбогдолтой англи үг, хэллэгүүдийг тогтоож, мэргэжлийнхээ дагуу эх сурвалжууд дээр ажиллах

Хичээлийн зорилт:
Ø Англи хэлнийхээ мэдлэгийг бататгах, хэрэглээ болгох.
Ø Англи хэлээр зөв ойлгомжтой ярих, сонсох, унших, бичих, орчуулах дадал эзэмших.
Ø Мэргэжлийнхээ дагуу англи хэл дээр холбогдох сурвалж дээр ажиллах.

Хичээлийн агуулга:
·           Агуулгын хүрээ: Англи хэлний идэвхтэй идэвхгүй хэв, болзолт өгүүлбэр, нийлмэл өгүүлбэр, холбох үг, лавлах асуулт, хэлц үйл үг
·           Оюутны эзэмших мэдлэг, чадвар:

No
Бүлэг сэдэв
Эзэмших мэдлэг
Чадвар
I
The Passive
Англи хэлний идэвхитэй идэвхгүй хэв, түүний бүтэц, хэрэглээ
Англи хэлний идэвхтэй хэв бүхий цагуудыг идэвхгүй хэвд хувиргах
II
Conditional
Англи хэлний болзолт өгүүлбэр, түүний бүтэц, утга,  хэрэглээ
Өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэлхээнд ашиглах
III
Clauses
Энгийн, нийлмэл өгүүлбэр, Нийлмэл өгүүлбэрийн цаг зохицох ёс
Англи хэлний гишүүн өгүүлбэрүүдийг эхээс танин ялгах
IV
Linking words
Англи хэлний холбоосуудын утга, хэрэглээ Үүнд: once, whenever, till as long as, ever since, by the time, as, unless, such/so ..that, however, because, if, who, whom, where, when, that, which

Холбох үгийн утгыг ойлгон
хэрэглэж дадах, тэдгээрийг ашиглан энгийн өгүлбэрийг нийлмэл өгүүлбэрт хувиргах.


V
Question tags
Англи хэлний лавлах асуултын бүтэц, хэрэглээ
Англи хэл дээрхи өгүүлбэрээс лавлах асуулт бүтээх
VI
Professional Articles
Хүүхдийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн шинжлэх ухааны холбогдолтой англи үг, хэллэг
Мэргэжлийнхээ дагуу эх сурвалжууд дээр ажиллах

Төгсөв.

No comments:

Post a Comment